Өгий цом-2017

2017/03/28

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуур суманд Өгий нуурын тунгалаг мөсөн дээр "Өгий цом-2017" тэмцээн Монгол наадгай мөсөн шагай харваа, Мөсний загасчлал гэсэн 2 төрлөөр өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ж.МӨНХБАТ, Өгий сан ТББ, Монголын Загасчлалын холбооны нийгэмлэг хамтран 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

 

МӨСНИЙ ШАГАЙ ХАРВААНЫ "ӨГИЙ ЦОМ"-ЫН ЭЗЭД

Өвлийн загасчлалын УАШ “Өгий цом 2017” тэмцээний үеэр Архангай аймгийн мөсний шагайн харвааны “Өгий цом” тэмээн болж, 70 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон юм. “Өгий цом” тэмцээнтэй хамтатган хийж эхэлсэн байдаг.

Мөсний шагай харвааны цуваа харваанд - Цэнхэр сумын харваач Н.Батхүү, Батцэнгэл сумын харваач М.Содномцамц, Цэнхэр сумын харваач З.Түвшинбат, Өгийнуур сумын харваач Д.Адуучинбаатар, УБ хотын харваач Б.Пүрэв-Очир нар эхний таван байрт орлоо.

-Багийн харвааны төрөлд

-1-р байрт Цэнхэр сумын баг харваачид,

-2-р байрт Өгийнуур сумын баг,

-3-р байрт УБ хотын баг харваачид орсон байна.

 

ӨВЛИЙН ЗАГАСЧЛАЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр боллоо. Тэмцээнд жилийн жилд 50-60 тамирчин оролцдог байсан бол энэ жил 25 багийн 125 тамирчин оролцсон юм. Нэг баг 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд баг бүр 250,000 төгрөгийн мандатыг Өгийнуур сумын ЗДТГ-аас авдаг. Энэ мөнгө нь сумандаа татвар хэлбэрээр үлдэж Өгийнуурыг хамгаалах ажилд зарцуулагддаг байна.

 “Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загасаа барьдгаараа бусад тэмцээнүүдээс онцлог. Өөрөөр хэлбэл, 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг. Үүний дараа барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжчихээд буцаад нууранд тавьж, хэн хамгийн том, их жинтэй загас барьсан нь аварга болдог журамтай. Энэ жилийн тэмцээн нь олон улсын жишигт хүрч загасчдын аваргыг шалгаруулсан юм.

Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оноос Монголын спорт загасчлалын холбоо, “Өгий” сан, Өгийнуур сумын ЗДТГ, Орхон голын сав газрын захиргаа хамтран 4 дэх жилдээ зохион байгууллаа.

Энэ жилийн өвлийн загасчлалын улсын аваргаар багийн төрөлд Улаанбаатар клубын баг тамирчид тэргүүлж аваргын цомын эзэд болсон бол ганцаарчилсан төрөл УБ хотын Хурд клубын тамирчин авсан юм. Харин хамгийн том загас буюу 1415 гр, 60 см урттай цурхайг Улаанбаатар клубын тамирчин н.Хэрлэнбаяр авч багийн дүнг нэмсэн байна.

"Өгий цом-2017" МЗАШТ-ний аваргууд:

1-р байр УЛААНБААТАР баг

2-р байр ХӨХ ТУЛ баг

3-р байр ХУЛД баг тэргүүлсэн бол хувийн дүнгээр:

1-р байр ХӨХ ТУЛ М.Энхтүвшин

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна