"Эрдэнэт"-ийн шахааг шалгуулахаар тэмцэж эхлэв

2017/03/28
Эрдэнэт үйлдвэрт “шахаа” хийж, тэрбумаар нь завшсан хүн хэдэн жилийн ял авах вэ. ТҮЦ-нээс талх, гаднаас нь шуудай нүүрс хулгайлсан иргэн ямар хариуцлага хүлээх вэ. 
Ядарсан иргэнд хуулийн нударга хатуудаж, харин тэрбумтаны толгойг илээд өнгөрнө. Энэ ялгавартай байдлыг таслан зогсоохын төлөө “Шударга Монгол” ТББ-ынхан холбогдох төрийн байгууллагад хандаад байна. Тэд 1992-2017 оны хооронд Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн улстөрчдийг нэр зүстэй нь олонд мэдээлэхийг шаардав. Өнгөрсөн чуулганы баатар болж, ард түмний төлөө сүүлчийн цамцаа урагдтал зүтгэхээ мэдэгдсэн Ц.Нямдорж гишүүн гэхэд л “Эрдэнэт”-ийн мөнгөнөөс хүүдээ өгөөд явуулаарай гэж эцэг хүний ёсоор дэмжсэнээ орон даяар зарласан. Гэвч түүний энэ луйврыг шалган тогтоож, хариуцлага хүлээлгэх тухай хэн ч дуугарсангүй. Өөрөө ч төрд зүтгэсэн гэх алдар нэрээ бодож ядаж “дэд даргаасаа огцоръё” ч гэсэнгүй. 
Харин иргэд эрх баригчдын хурууны үзүүрт гаргасан шийдвэрт ханаран унасаар. Амьдрахын эрхэнд харь улсад хөдөлмөр эрхлэхээр эх орноосоо мянга мянгаараа дүрвэхийг хүсэн дугаарласаар. “Шударга Монгол”-ын залууст дэм өгч, иргэн бүр шударга ёсны төлөө тэмцэх цаг иржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна