Одоогоос жилийн өмнө Мүүний гаж урсгалыг Монголд дэлгэрүүлж, хүүхэд залуучуудыг буруу зүйл ашиглаж, уриалан дуудаж байна гэсэн мэдээллийг иргэн цэнхэр үст Э.Цэрэндолгор цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд тараасан тухайн үедээ шуугиан дэгдээж байв. Харин гүтгүүлсэн доромжлуулсан гэх Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэхээр өнгөрсөн жил шүүхэд хандаад байсан бөгөөд уг маргаан өнөөдөр эцэслэгдэн шийдэгдсэн аж.
Тодруулбал, иргэн Б.Насанбаярын нэхэмжлэлээр иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүх буцаажээ.
Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй. Иймд иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн иргэн, хувь хүнтэй холбоотой хэргийг нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна