Монгол бүсгүй Германы залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов

2017/03/28
ХБНГУ-ын орон нутгийн сонгуульд Бавари мужийн намын тойргийн залуучуудын холбооны ерөнхийлөгчид Н.Солонго хэмээх монгол бүсгүй анх удаа нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулжээ. 

Одоогоос гурван жилийн тэртээ тэрээр ХБНГУ-ын улс төрд анх хөл тавьж, Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн болсон бөгөөд тус улсын улс төрд дээд албан тушаал хашсан анхны монгол юм. 

Түүний хувьд  2015 оны арваннэгдүгээр сараас  Холбооны засгийн газрын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Бундестагийн гишүүн ноён Хансёорг Дурц гишүүний туслахаар ажилласан байна.

Г.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна