Орхон голд мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав

2017/03/28
Энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид очиход 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркийн автомашинтай иргэд Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байв.

Албан хаагчид гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна