​Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав

2017/03/31
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг Засгийн газраас холбогдох албаныханд даалгалаа. Нисэх буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэрчилгээжүүлэх, буудлын эзэмшилд олгосон тусгай хэрэгцээний газрыг иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлж, нисэхийн үйлчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрчээ.

Үүнээс гадна шинэ нисэх буудлын улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг аж ахуйн нэгж болон хувь хүнд давхардуулж олгосон захирамжийг хүчингүй болгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ. Энэ нь нислэгийн аюулгүй байдалтай холбоотой гэсэн тайлбарыг өглөө. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн 1200 га газарт олон улсын нисэх онгоцны шинэ буудлын тусгай хэрэгцээнд авсан талбай нь байрлалын хувьд хойд хэсгээрээ уулархаг бүсийг хамарч, нисэх буудлын урд хэсгээр дуусаж байгаа нь тэгш, ашигтай талбайг бүрэн хамраагүй тул ирээдүйн төлөвлөлтийг тооцон газрыг нөөцлөх, холимог тээврийн ложистик төв байгуулахыг анхаарах хэрэгтэй болжээ.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна