Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлнэ

2017/03/31
Аймаг, нийслэлийн ИТХ-аар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газар, аж ахуйн зориулалтаар 39.39 га газар өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, есөн хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байгаа ажээ. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар, 12 хувийг газар тариалангаас бусад аж ахуйн зориулалттай газар эзэлж байгаа бөгөөд үр тарианы зориулалтаар газар өмчлүүлэх санал нийслэл, орон нутгаас ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш 2016 он дуустал хугацаанд улсын хэмжээнд нийт иргэдийн 17.57 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Өнгөрсөн 2016 онд 44 орчим мянган иргэн 6109 га газраа өмчилж авсан байна.
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна