​“Яг түүн шиг-2” шоуны найм дахь нууц оролцогч хэн байв?

2017/04/03
Боловсрол суваг ТВ-ийн эрхлэн явуулдаг энтертайнмент шоу нэвтрүүлэг болох “Яг түүн шиг”-ийн хоёрдугаар улирлын анхны дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны дүрэм болон зохион байгуулалт хэвээрээ байгаа бөгөөд хөтлөгчөөр Б.Болд, Цоомоо буюу Н.Цолмонбаяр нар тус тус ажиллаж байгаа юм.



Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт гарсан ба жүжигчин Н.Онон, Г.Ундармаа, продьюсер Б.Наранзун нар ажиллахаар болжээ. Продьюсер Б.Наранзун нь Монголын рок попын салбарт үнэтэй хувь нэмэрээ оруулж яваа залуу уран бүтээлч бөгөөд түүнийг Монголын ард түмэн Б.Бадар-ууган агсны хүү гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэрээр нэвтрүүлгийн эхэнд аавынхаа дууг дуулан шоуны салхийг хагалсан нь гайхалтай үйл явдлын нэг байлаа.



Мөн нэвтрүүлгийн оролцогчдийн тов зарлагдсанаас хойш саяхныг хүртэл нууц байсан нэг зүйл бол шоуны найм дах оролцогч хэн байх тухай асуудал байлаа. Шоуны найм дах гэнэтийн оролцогч бол “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү байв. Тэрээр нэвтрүүлгийн үеэр: “Миний үеийнхэн буюу 60,70-аад оныхны сураг нэгэнтээ алдарсан юм шиг надад санагдах боллоо. Тиймээс үеийнхнийхээ төлөөлөл болгож, энэ шоунд хүчээ үзэхээр шийдсэн нь энэ юм” гэсэн хариултыг өгчээ.





Энэ дугаарын ялагчаар Т.Бархүү тодорсон юм. 


Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна