2017 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар баруун хойноос секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.
Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говь, талын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна