Долоо хоногийн өрнийн зурхай

2017/04/03
ХОНЬ
Долоо хоногийн эхээр харилцааны хүрээ эрс өөрчлөгдөнө. Хосуудын харьцааны бат бөхийг шалгах сорилттой тулгарах бололтой. Таны амьдралын идэвх, энерги ердийнхөөс доогуур байж магадгүй. Ажил дээр залхуу хүрч, урам зориггүй болно. Гэр бүлдээ амар тайван байдлыг эрхэмлэж, ялихгүй маргааныг өнгөрөөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайнгүй байна.


ҮХЭР
Тань амьдралд нааштай өөрчлөлт гарч эхэлнэ. Бизнест аз турших хэрэггүй. Энэ өдрүүдэд та цагийг аль болох хайртай хүн, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөхийг эрхэмлээрэй. Хайртай хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх бололцоог алдахгүй байхыг хичээгээрэй. Өөртөө арчаатай байснаар эмгэгээс ангид байж чадна.


ХАМТАТГАХ
Түншүүдтэйгээ зөрчилдөж, үл ойлголцсоноос алдагдал хүлээх бололтой. Санхүүгийн байдал төсөөлснөөс сайн байна. Албан тушаал ахих магадлалтай. Шинэ сард алдсан бүхнээ олж авахын тулд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Хайр дурлалын талбарт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.


МЭЛХИЙ
Хэвийн, уйтгартай долоо хоног байх бололтой. Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзаж, дотно яриа өрнүүлэх хэрэгтэй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлцэл төлөвлөсний дагуу явагдана. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Бүх юм хэвийн байх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.


АРСЛАН
Ажил хэрэг бүтэмжтэй байна. Санаснаараа ажлаа амжуулах боломж бүрэн байна. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батжина. Санхүүгийн байдал сайнгүй байна. Эрүүл мэндийн байдалдаа санаа тавьж, нарийн шинжилгээ өгөхөд буруудахгүй.


ОХИН
Ажлын бүтээмж өндөр байна. Боловсролдоо анхаарал хандуулах шаардлага тулгарна. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол үүсэх боловч хэсэг хугацааны дараа бүх зүйлийн учир тайлагдана. Ганц бие хүмүүсийн сэтгэл татах чадвар өндөр байх тул хостой болох боломжтой. Санхүүгийн бололцоондоо тохируулан эд зүйл худалдаж авах хэрэгтэй. Хүнээс мөнгө зээлэх хэрэггүй.


ЖИНЛҮҮР
Урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн долоо хоног айсуй. Эрч хүч дүүрэн байх тул төлөвлөсөн ажил, үүрэг даалгаврыг биелүүлж чадна. Хичээнгүй зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, ямар нэг гайхалтай бэлэг авах болно. Фитнессээр хичээллэх, явган алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Хайр дурлалд толгой мэдүүлэх үе биш.


ХИЛЭНЦЭТ
Мөнгөтэй холбоотой асуудлууд багасна. Найз нөхөд, дуртай зүйлдээ цаг зав гаргаж, нэг тийш салхинд гарах үе ирж байна. Шинэ бүтээлийн санаа, баяр хөөр таныг эзэмдэнэ. Сэтгэл санаа өөдрөг байж ажил хэрэг бүтэмжтэй байх бололтой. Шинэхэн амраг тань таныг аз жаргалтай байлгах болно. Гэр бүлийн асуудалд тэвчээртэй хандахыг санаалж байна.


НУМ
Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Хамтын ажиллагаа, сайн дурын ажил хийх зэрэг нь сайн үр дүнг авчирна. Иог хичээлд суух болон ердийн дасгал хийх нь стрессээс гарах гайхамшигтай арга зам байх болно. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна.


МАТАР
Эрч хүчээр дүүрэн байна. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого нэмэгдэнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаа асуудалтай байна. Ганц бие хүмүүс ажилдаа илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бусдад хууртаж, эд мөнгө болон сэтгэл санаагаар хохирох магадлалтай. Найдваргүй зүйлд хөрөнгө оруулах хэрэггүй.


ХУМХ
Романтик үйл явдлаар дүүрэн долоо хоног айсуй. Хайр дурлалд үл ойлголцол тайлагдана. Хосуудын харилцаа улам дотносож, дараагийн шатанд шилжихэд бэлэн болсныг та ойлгоно. Зарим нь экстэйгээ эргэн харилцаа тогтоох бололтой. Ажил, бизнесийн үйл хэрэгт аливаа зөрчил, маргаанаас зайлсхийгээрэй. Орлогоос хэтэрсэн зарлага таны санааг зовоох бололтой.


ЗАГАС
Сэтгэл хөдлөл ихтэй байна. Таны сэтгэл санаа хэт баяр баясгалан эсвэл сэтгэл гутрал гэсэн хоёр туйлын хооронд хэлбэлзэнэ. Иймд аль болох биеэ барьж, тайван байхыг хичээх хэрэгтэй. Урам зориг сэргэж, ажиллах дур сонирхол нэмэгдэнэ. Энэ нь таны бүтээмжийг дээшлүүлж, орлогоо нэмэгдүүлэхэд тусална.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна