Айлын тагтнаас үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Тус хэрэг Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах хотхоны 11 дүгээр давхарт оршин суух хаягтай, 62 настай иргэн Б гэгч тус байрны 15 давхарын айл руу "СӨХ-ноос явж байна. Байр шалгах шаардлага гарсан" хэмээн худал хэлж нэвтэрсэн байна.
Улмаар айлын эзэн цай аягалж өгөхөөр нөгөө өрөө рүүгээ орох хооронд тагт руу гарч үсэрчээ. Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ирж үзлэг шинжилгээ явуулсны үндсэн дээр иргэн Б-г амиа хорлосныг тогтоосон байна.
Уг хэргийг харъяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна