“Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул" жагсаал болов

2017/04/03

 “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул" уриатай сүр дуулиантай жагсаал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо өнөөдөр болов.


Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцсон ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг МАН-д өгч буйгаа мэдэгджээ.

Учир нь Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэн, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа аж. 

Дээрх хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд өнөөдрийн жагсаалын хүчээ 10 дахин нэмж, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд жагсана гэв.

Жагсаалд оролцогчид бүгд “СҮХБААТАРЧУУДЫН СОНГОЛТЫГ БАТАЛГААЖУУЛ” лоозонг гартаа барьсан байна. Жагсаал зохион байгуулалт өндөр түвшинд болж байгааг хүмүүс онцлон хэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна