​Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял оноолоо

2017/04/03
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Шүүгдэгч Н.Түмэнхүү, Н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Н.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулахаар болов. Мөн шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргалаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна