Tata Motors ба Microsoft компаниуд стратегийн хамтрагчид болсноо зарлалаа

2017/04/03
Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч Tata Motors компани тухайн бүс нутгийн Microsoft-ын салбартай техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Стратегийн хамтрагч болсон компаниуд мэдээллийн технологийн ололтыг автомашины жолоодлогын салбарт нэвтрүүлэн жолоодлогын процессыг илүү боловсронгуй болгоход чиглүүлэх гэнэ.
microsoft tata

Tata Motors ба  Microsoft компаниуд хамтын ажиллагааны бүтээлээ шингээсэн анхны тээврийн хэрэгслээ 3 сард болох Geneva International Motor дээр танилцуулна гэлээ. Уг бүтээлд интернетэд холбогдсон эд зүйлс, хийсвэр оюун ухаан болон машины сургалтын технологийг ашигласан гэж мэдээллээ.

Э.Сугармаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна