Ким Кардашиан гурав дахь хүүхдээ төрүүлэхийг хүсч байгаа гэдгээ олон нийтэд зарлаад удаагүй байгаа билээ. Гэвч түүнийг байгалийн жамаар ахин хүүхэдтэй болох боломжгүйг эмч нар оношилсон юм. Учир нь Кимийн хоёр дахь төрөлт буюу Саянтыг төрүүлэх үедээ хүндрэлтэй төрж, алтан гарт эмч нарын ачаар хүүгээ эсэн мэнд тэвэрч авч байжээ. Түүний дахин төрөх хүсэлтэй байгааг нь гэрийхэн нь дэмжихгүй байгаа ба эмч нарын шийдвэрийг харна хэмээн хатуухан байр суурьтай байгаа аж.
Харин Ким энэ талаар: “Дахин хүүхэдтэй болох хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ би үнэхээр дахиад бяцхан эрдэнэтэй болохыг хүсч байна. Тиймээс умайн хагалгаанд орж, сүүлийн удаа байсан ч хамаагүй энэ бүхнийг хийхийг хүсч байна” хэмээн ярьжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна