Өнөөдөр шинийн найман буюу ханш нээх өдөр

2017/04/04
Өнөөдөр шинийн найман буюу ханш нээх өдөр тохиож буй юм. Эртнээс монголчууд ханш нээх өдрийг бэлгэшээж ирсэн.

Тэгвэл энэ өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай аж.  Монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна хэмээн үздэг.

Ханшийн баярын үүсэл нь Хятадаас гаралтай. Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас тэр хааны нэрээр нэрлэх болсон гэдэг. Энэ өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 5-ны өдөр тохиодог байна.

Т.Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна