Техник технологийн олимпиад болж өнгөрлөө

2017/04/04
Нийслэлийн Техник технологийн олимпиадын 23 дахь жилдээ “МОНГОЛ ХҮН” аяны хүрээнд НИТХ-ын ивээл дор БГД-ийн лаборатори Ганзам 20-р сургууль дээр зохион байгуулагдлаа. 1994 онд МУ-ын гавьяат багш М.Цэрэнхандын анх санаачлан тус олимпиадыг зохион байгуулсан ба дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, суралцагчид Нисэх онгоц, усан онгоц, стенд робот болон автомашины загварыг зохион бүтээж, хувцасны загвар дизайны төрөлд ч олон хүүхдүүд бүтээлээр оролцлоо. 



“Монгол хүн” аяны Бүтээлч, шинийг сэтгэгч, Хөдөлмөрч Монгол хүүхдийг бэлтгэхэд энэхүү Техник технологийн олимпиад чухал ач холбогдолтой учраас НИТХ-аас дэмжиж, цаашид өргөн хүрээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулах нь зүйтэй. 



Загвар бүрийг хүүхэд өөрсдөө урлаж, инженерчилдэг учраас хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, техникт дур сонирхолтой болгодог, зохион бүтээх чадварыг дээшлүүлдэг, гарын ур, сэтгэлгээний мэдрэмж, үйлдлийн технологи эзэмшүүлдэг, аливаа хийж буй үйлд хянамгай, бүтээлч, чөлөөтэй сэтгүүлдэг, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг, багаар ажиллах чадвартай болгодог зэрэг давуу талууд олгодгоороо онцлог юм.



НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал










Э.Сугармаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна