Өнөөдөр Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүнэ

2017/04/04
Одоогоос жил гаруйн өмнө дөрвөн настай охиноо үхтэл нь зодож, улмаар амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн танхимд болно. Хурал өнгөрсөн сарын 17-нд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. 

Анхан шатны шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогтод 24 жилийн хорих ял оноосон юм.

Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаснаар Т.Цогтыг дахин саатуулсан юм. Тодруулбал, Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн учраас ийнхүү дахин шалгаж эхэлжээ.

Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна