Хааны удмын амьдралаар амьдарна гэдэг хүн бүрийн хүсдэг үлгэрийн мэт зүйл боловч үнэндээ билэгдлийн утга төдий зүйл гэдгийг Их Британий хааны гэр бүлийнхэн илэн далангүй хэлдэг билээ. 20-р зууны домог бүсгүй Дианагийн хайр дурлалын амьдрал тун ээдрээтэй байсан гэдгийг олон жишээнээс харж болно.
32 настай Их Британий угсаа залгамжлах ханхүү Чарльз 20 настай үзэсгэлэнт залуухан бүсгүй Дианатай гэр бүл болсноор Их Британий 20-р зууны хамгийн алдартай хайрын домог эхэлсэн юм. Ханхүү Чарльз тэр бүр эмэгтэй хүн шохоорхолгүй, хэн нэгнийг хайрлалгүй явсаар Дианатай учирч байсан гэдэг. Чарльз Дианаг анх харсан даруйдаа дурлаж 12 өдөр болзсоны эцэст албан ёсоор үерхэх санад тавьж байв.Чарльз саяхан Их Британий нэгэн алдартай сэтгүүлд улс эх орныхоо хэтийн төлөвийн талаар ярилцаж суухдаа анхны эхнэр Дианагийнхаа тухай цухас дурджээ.
Тэрээр хэний ч санаанд оромгүйгээр их гуниглан: “Диана надад хүнийг хэрхэн хайрлаж сурах үнэ цэнийг мэдрүүлсэн эрхэм хүн минь юм. Хүнийг хайрлана гэдэг тэр чигтээ төгс урлаг юм байна гэдгийг би дэндүү хожим мэдсэндээ одоо ч харамсдаг” гэжээ.
Хэрэв тэд эгэл жирийн ардын амьдралаар амьдарсан бол хэр урт замыг туулах байсан бол, магадгүй хааны удмын амьдралд хэн нэгнийг жинхэнэ утгаар нь хайрлах хэцүү гэдгийг сургасан сургааль болж өгсөн байж болзошгүй хэмээн эх сурвалж бичжээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна