Эгч дүүс топ моделиуд болох Жижи Хадид болон Бэлла Хадид нар исламын шашинтай гэдгээ олон нийтэд зарлалаа. Тэд сар гарны өмнө шинэ ерөнхийлөгч Доналд Трампын исламын шашинтнуудыг эсэргүүцсэн зарлигийг үндэслэн Нью Йорк хотын талбайд “Бид бүгдээрээ л хүн” гэсэн уриа гарган жагсаж байсан юм.
20 настай Бэлла Хадид Эллэ сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ уг жагсаалын талаар ярьсан бөгөөд тэрээр: “Тэд хүмүүсийг шашин шүтлэг, угсаа гарлаар нь гадуурхаж болохгүй. Энэ бол хүний эрхийн асуудал. Би Исламын шашинтай гэр бүлд өссөн. Анх Америкт ирэхэд бүх зүйл тайван амгалан сайхан байлаа. Гэтэл одоо Трампын цагаачлалын алба миний аав, ээж эгч, ах болон надад заналхийлэл учруулахад маш ойрхон байна. Миний аав Мухамед Хадид хэдийгээр шашны хувьд Америкчуудаас өөр ч гэсэн бид нэг л зүйлийн төлөө үдэш бүр залбирдаг. Би Исламын шашинтай хүн гэдгээрээ бахархдаг” гэжээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна