"Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг гэдэг мэдээлэл буруу"

2017/04/04
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн багш нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Сургалтын менежер Д.Алимаа: 

Манай сургууль 1964 онд байгуулагдсан. Нийслэл хот болон орон нутгийг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол олгон, мэргэжлийн анхны шатны сургалт явуулдаг. Нийт 136 багш нарын бүрэлдэхүүнтэй. Үүнээс үндсэн багш 50, туслах багш 13, ОХУ-ын мэргэжлийн 8 багш ажилладаг. Энэ хичээлийн жилд 1-12-р ангийн 33 бүлэгт 320 сурагч суралцаж байна. Үүнээс сонсголын бэрхшээлтэй 10 сурагч суурь боловсрол, 19 сурагч бүрэн дунд боловсрол эзэмшиж, ЭЕШ-д 8 сурагч элсэхээр зорьж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр дотуур байртай бөгөөд нийслэлийн алслагдмал дүүргийн хүүхдүүд болон орон нутгийн хүүхдүүд амьдардаг. 
2017 оны 3-р сарын 27-нд сургуулийн хэсэг бүлэг хүүхдүүд сургалтын чанарын талаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнд сургуулийн зүгээс маш таатай хүлээж авсан. Үүн дээр үндэслэн хамгийн түрүүнд багш нарынхаа ур чадвар болон дохионы хэлийг сайжруулах дээр ажиллаж байна. 

Нийгмийн ажилтан Р.Буянжаргал

3-р сарын 27-нд гарсан хүүхдүүдийн эсэргүүцэл болон 4-р сарын 1-нд мэдээ.мн сайтын бичсэн сэдэвт тайлбар өгөх гэж хэвлэл мэдээлэл хийж байна. Манай сургуулийн дотуур байранд 130 гаруй хүүхэд амьдарч байгаа ба одоог хүртэл ямар нэгэн бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудал нэг ч гарч байгаагүй. Хүүхдүүд эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа байрладаг ба маш хатуу хараа хяналтан дор амьдарч, эмчийн үзлэгт байнга хамрагдаж, нийгмийн ажилтандаа өөрт тохиолдож буй асуудлыг цаг алдалгүй хэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй гэж дүгнэгддэг хүүхдүүдээс яриа авч түүнийгээ хэвлэн нийтэлж байгаа нь бусдыг гүтгэх дорожмилсон гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэн шүүхд өгөхөөр болж байна. 
 

Э.Сугармаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна