Налайхын автобусны чиглэл өөрчлөгдөв

2017/04/04
Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл болон төлбөрийн журамд өөрчлөлт орсон байна.

Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байжээ. Харин энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон байна.

Мөн бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болсонтой холбогдуулан карт авах, сунгуулах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн санал, гомдол ихээр ирж байжээ. Тэгвэл Налайх дүүрэг дотор автобус дагаад жижиг машинд карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж эхэлжээ. Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй аж. Хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн нэг сарын хязгааргүй зорчих эрхтэй карт худалдан авах боломжтой болжээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна