​Санкт-Петербургт халдлага үйлдсэн этгээдийг олж тогтоожээ

2017/04/05
Өнгөрөгч даваа гарагт Санкт-Петербург хотын метронд томоохон халдлага гарч, олон хүний амь нас, эрүүл мэнл эрсдэлд ороод байсан юм. Харин Оросын цагдаагийн байгууллага уг халдлага үйлдсэн этгээдийг олжээ. Оросын Мөрдөн шалгах хорооны мэдэгдсэнээр, киргиз гаралтай 22 настай Акбаржон Жалилов гэгч залуу метронд өөрийгөө дэлбэлсэн байна. Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 14-д хүрээд байгаа юм.

Халдлага болсон өдөр ойролцоох метроны буудлаас өөр нэгэн тэсрэх төхөөргийг илрүүлэн аюулгүй болгосон билээ. Уг тэсрэх төхөөрөг байсан цүнхнээс сэжигтний ДНХ-г бид олж илрүүлсэн гэж мөрдөн шинжээчид хэлэв. Киргиз гаралтай Оросын иргэн уг халдлагад холбоотой байж магадгүй гэж Киргизстаны Үндэсний аюулгүй байдлын хороо өмнө нь мэдэгдэж байсан юм.

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна