2020 он гэхэд иргэдийнхээ наад зах нь 80 хувийг мандарин аялгаар ярьдаг болгох зорилтыг Хятад улс тавьжээ. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, одоогоор энэ үзүүлэлт 70 хувьтай байгаа бөгөөд хэдэн зуун сая хүн өөр олон төрлийн аялгаар ярьж байна. Хятадад нутгийн аялга олон байдаг бөгөөд тус улсын Засгийн газар мужууд болон хүмүүс хоорондын ярианы аялгын зөрүүг багасгахыг эрмэлзэж байгаа аж. Тус улсад хөдөөгийн нэг тосгоны оршин суугчдын яриаг ердөө хоёрхон тосгоны цаана амьдардаг хүмүүс ойлгохгүй байх тохиолдол ч гардаг гэнэ. 9.6 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай Хятад бол хүн ам хамгийн шигүү суурьшсан улс бөгөөд 1 тэрбум 350 сая хүн амтай.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна