АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үеэр Хиллари Клинтоны охин Челси Клинтон сонгуулийн үр дүн сайн байсан ч, муу байсан ч би Иванка Трамптай найз хэвээрээ байх болно хэмээн хэлж байсан удаатай. Гэвч сонгуулийн салхи Доналд Трамп руу эргэж Челси Клинтоны ээж нь ялагдал хүлээсэн юм.
Хиллари Клинтоны анхны охин болох Челси нэгэн телевизэд зочноор уригдаж ярилцлаганд оржээ. Тэрээр: “Иванка бид хоёр маш сайн найзууд. Тэр миний амжилт, ялагдал бүрийг хамт хуваалцсаар ирсэн дотны хүн минь юм. Гэвч би үнэндээ шинэ ерөнхийлөгчдөө үнэхээр сэтгэл дундуур байгаа. Тиймээс 2020 онд ямар нэгэн шинэ тогтолцоо гарахыг хүлээж байна” хэмээн хариулжээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна