АНУ-ын Oiio архитектурын студи Манхэттенд "The Big Bend" нэртэй нэгэн сонирхолтой төсөл боловсруулж байгаа юм байна. Тэд хоёр барилга босгох бөгөөд энэхүү хоёр цогцолборыг дээгүүр нь нумаар холбож дэлхийн хамгийн урт барилгыг бүтээхээр шийдсэн гэнэ.
"The Big Bend" нь маш нарийн бүтэцтэй хоёр багана хэлбэрийн барилга юм. Гэхдээ зохион бүтээгчид "The Big Bend"-ийг нэг цогц барилга болох болно гэдгийг онцолж байна. Мөн энэхүү барилгад дээш, доош төдийгүй хөндлөн явах чадвартай цахилгаан шат суурилуулах гэнэ. "The Big Bend" барилгын урт нь 1230 м байх бол өндөр нь ойролцоогоор 600 м байх болно.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна