​Жүжигчин Р.Анхням хоёр настайдаа анх урлагт хөл тавьсан

2017/04/05
Анхны уран бүтээлээрээ бүрэн нүцгэлж, Монголын кино урлагт цахиур хагалж явсан ар Монголын алдарт жүжигчин Р.Анхням хэсэг хугацаанд нам гүм байсны эцэст цэнхэр дэлгэцнээ дахин тодорч эхэллээ.  Тэрээр Боловсрол суваг ТВ-ийн “Хайр эргэсэн хавар” гэх олон ангит шинэ киноны гол дүрд тоглож байгаа юм.

Кино урлагаас хэдэн жил хол тасарсан Р.Анхням алдсан орон зайгаа эргэж нөхөхийг хүссэн үү гэлтэй сүүлийн үед цахим ертөнцөд нилээн идэвхтэй байх болсон. Тэрээр саяхан өөрийн цахим хуудаснаа багынхаа зургийг хийж“Би анх удаа кино хальсанд дүрээ мөнхөлсөн байдал. Залуу ч байж дээ. Ойролцоогоор 2 ой хавьцаа л байсан юм шиг байна” хэмээн бичжээ. 

Кино урлагт 2 настайдаа хөл тавьсан жүжигчин бүсгүйг танихгүй хүн гэж Монголд үгүй биз ээ.
 
 

Э.Сугармаа 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна