Өнөөдөр болох үйл явдлууд

2017/04/06

09:00 цагт

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурлыг “Премиум” паласын 3 давхрын хурлын зааланд зохион байгуулна.

09.00 цагаас

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны нээлт Бишрэлт зочид буудалд болно

09:30 цагт

Контент Саммит 2017 Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.

10:00 цагт

МҮХАҮТ -д "Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл -экспо 2017" үзэсгэлэн арга хэмжээ болно.

11:00 цагт

Цэргийн төв эмнэлэгт Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулна.

Сангийн яамны 9 давхарт "Чагдаржав" танхимд тус яамнаас Аудитын дүгнэлтийн талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт

Монгол улсын Шадар сайдад Итали Улсын эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчид бараалхана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна