Ягаан очир эрдэнэ 71.2 сая ам.долларт хүрчээ

2017/04/06
“Ягаан Од” буюу Pink Star нэртэй алмаз чулуу дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Эрдэнэс ердөө таван минутын дотор эзнээ олсон байна. 59.6 каратын “Ягаан од”-ыг Хонгконгын “Chow Tai Fook Jewellery” компани 71.2 сая ам.доллараар худалдаж авчээ. Дуудлага худалдааны анхны үнэ 15 сая хүртэл өсчээ.

Ягаан өнгийн алмаз эрдэнийг дуудлага худалдаанд оруулахаас өмнө Вашингтоны Смитсоны музей, Лондоны Викториа болон Албертын музейд тавьж, олны хүртээл болгож байжээ.

Уг эрдэнийн чулууг анх 1999 онд Өмнөд Африкаас илрүүлсэн бөгөөд байгаль дээр байх үедээ 132.5 каратын жинтэй байжээ. Харин хоёр жилийн хугацаанд засч янзлан, хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгон урлан бүтээсэн бөгөөд 59,69 каратын хэмжээтэй, зууван хэлбэртэй болгосон байна.

Сонирхуулахад, очир эрдэнэ нь эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэддэг бөгөөд уур хилэнг номхотгож зугаа цэнгэлээс хөндийрүүлж,  эрч хүч өгдөг гэж үздэг ажээ.

Т.Очир


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна