"Приус"-ын татварыг 25 мянган төгрөгөөр нэмнэ

2017/04/06
​Сүүлийн үед иргэд японы приус маркын автомашиныг нэлээд сонирхож хэрэглэх болсон. Тохилог, бензин бага зарцуулдаг, үзэмжтэй зэрэг олон давуу талтай гэхчилэн монголын өнөөгийн нийгэмд "яг тохирсон" гэхэд болно. Тэгвэл Монгол Улс ОУВС-тай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-аар Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Монголчуудын хамгийн их хэрэглэдэг "Приус" маркийн автомашины татварыг 25 мянган төгрөгөөр нэмэгдэхээр төсвийн тодотголд тусгасан аж. Мөн ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу долоон төрлийн татвар нэмэхээр байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна