Бүсгүй таньд ямар төрлийн хөмсөгний шивээс зохих вэ?

2017/04/06
Хүний нүүр царайны хамгийн чухал зүйлийн 1 бол хөмсөг юм.  Хөмсөг ямар хэлбэртэй байхаас шалтгаалан хүний царай төрх зөв харагддаг.

Эмэгтэйчүүдийн нүүр будалтын хамгийн цаг авдаг хэсэг бол хөмсөгөө яг адилхан зөв зурах байдаг шүү дээ. Зарим бүсгүйчүүд өөрсдөө ч мэдэлгүй нэг бол маш тод өргөн хар хөмсөг, эсвэл хэт нарийн овор нэмсэн хөмсөг будалт гээд маш мэдрэмжгүй ханддаг.

Энэ байдлаас улбаалан тухайн эмэгтэй нь хичнээн сайхан суурь будалт хийлээ ч хөмсөг муухай бол нүүр тэр чигээрээ онцгүй харагддаг юм. Тиймдээ ч нүүр будалтын хамгийн чухал хэсэг бол царай төрхөндөө таарсан хөмсөг будалт билээ.

Зарим нэг охид бүсгүйчүүдийн дунд хөмсөгөө шивүүлчвэл хэт хиймэл харагдана гэсэн айдас, буруу ойлголт байдаг. Мэргэжлийн гоо сайханчдаас зөвлөгөө авч царай төрхөндөө зохицхуйц хэлбэртэй хөмсөг шивүүлснээр бүсгүй таныг зөв төрхтэй харагдуулж, нүүр царайны гоо сайханыг бүрэн  өөрчилж  чадахуйц тийм л өндөр ач холбогдолтой өөрчлөлтийг авчирна.

Мэдээж энэ үйлчилгээг хүн болгон хийлгэх ёстой гэсэн зүйл байхгүй. Үс сайтай эсвэл өөрөө төвөггүй будчихдаг  хүмүүсд мэдээж  шаардлагагүй.

Дээхэн үед хөмсөг шивүүлсэн хүмүүсийн шивээс хөхрөх асуудал маш их байдаг шалтгаан нь шивээсийг арьсны өөхөн давхаргаруу маш гүн дарж шивдэг байснаас будаг хөхрөлт үүсгэж, арьсанд удаан жил хөхөрч үлддэг байсантай холбоотой. Орчин үед техник технологи хөгжиж шивээсний технологич шинэчлэгдэн тухайн хүнд зохих 3 янзаар шивээс хийгдэж байна.

Мэргэжлийн гоо сайханчийн зөвлөгөө: Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хөмсөгөө нэг шивүүлчвэл арилахгүй гэсэн айдас байдаг. Тэгвэл арьсанд хөхөрч үлдэхгүйгээр 1-3 жил болоод бага багаар бүдгэрээд арилдаг арьсны өнгөн хэсэгт хийгддэг шивээс бий болсон.

Шивээсний төрлүүд: Бүсгүй таньд аль шивээсний төрөл тохирох вэ.

Тухайн хүн үс багатайурд хийлгэсэн шивээсний ортой байгаа бол битүү уусгалттай  хөмсөгний шивэээс илүү тохиромжтой. Сүүлийн үеийн охид бүсгүйчүүдийн ихээр сонирхох болсон 6D , 6D омбре шивээсийг үс сайтай бүсгүйчүүдэд хэлбэр гаргаж шивбэл  яг л өөрийн үстэй мэт гоё хэлбэрлэг хөмсөгтэй харагдана.

 Шивээсний арчилгаа:                   

Бүсгүйчүүд маань шивүүлсэний дараах дэглэмийг маш зөв дагах хэрэгтэй. Шивээс  арьсанд тогтохдоо шивүүлсэний дараах 3-7 хоногт тав үүсч, будаг арьсанд үлдэх процесс  явагдана. Тав үүсэхэд бүсгүйчүүд маань тавыг хуулж ховхолж огт болохгүй. Хуулвал улаан ягаан сорви болон үлддэг. Мөн нүүрээ гуужуулахдаа хөмсгөө гуужуулж , үрж болохгүй .

Шивээс нь хүн хүний арьсны онцлог , хуурай тослог гуужилт их бага явагддагаас  элэгдэл өөр өөр байдаг. Мөн нүүрээ будахдаа крем  пүдрээ хөмсөгөндөө хүргээд дээр нь будаад байдаг нь шивээсний өнгийг хөх саарал болгож хувиргах эрсдэлтэй байдаг.Шивээс нь Будаггүй байхдаа ч үзэсгэлэнтэй харагдах гоо сайхныг танд өгдөг.
 
Мэргэжлийн зөвлөгөө өгсөн: UB Beauty&Tattoo studio / гоо засалч Б. Энхжаргал /


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна