Хүн хүнээрээ, мал малаараа л баймаар...

2017/04/07
“Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн
Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн
Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн” хэмээн ертөнцийн гурван хөөрхөнийг билэгшээн хэлсэн байдаг ардын маань зүйр үг орчин үед утгаа алджээ.

Саяхан цахим сүлжээнд нэгэн бичлэг тавигдсан нь олны хайр зэвүүцлийг аль алийг нь зэрэг төрүүлж чаджээ. Амьтны үр, ангирын зулзага хоёр миний үрээс ялгаа юу байхав хэмээн өнчирч хоцорсон хэнз хургыг хөхөөрөө хооллож буй эмэгтэйн дүрсийг олон нийтийн сүлжээгээр цацжээ. Эмэгтэй нэг талдаа бяцхан үрээ хөхүүлж, нөгөө талдаа хэнз хургыг хөхүүлж суугаа нь хэдийгээр эмэгтэй хүний өрөвч нинжин сэтгэлийн үзүүр байж болох ч нөгөө талаар хүний ёсноос гажсан явдал боллоо хэмээн олны дургүйцлийг ихэд төрүүлээд байгаа юм.  
 

Э.Сугармаа  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна