МУСТА дуучин Б.Анхбаяр буюу бидний мэдэх A Cool хэсэг хугацаанд нам гүм байсны эцэст нилээдгүй шүүмжлэлийг дагуулан байж урлагтаа эргэн иржээ. Тодруулбал тэрээр саяхан Америкийн шинэ залуу дуучин The Weeknd-ийн шинэ гаргасан уран бүтээл болох “I Feel It Coming” дууг коверлон дуулж, видео хийн өөрийн цахим хуудас болон Youtube-д зэрэг байрлуулсан юм.
Мэдээж дуунд дуртай хэн бүхэн таалагдсан дуугаа өөрийн хэв маягт нийцүүлэн дуулах нь хэвийн үзэгдэл юм. Харин дэлхийд эд нэрээ мандуулж яваа алдартны дууг дуулсан A Cool-ийн ковер нь хэвийн үзэгдэл биш байсан бололтой. Учир нь дийлэнх интернет хэрэглэгчид түүний шинэ ковер уран бүтээлд эсрэг байр суурьтай хандаж, элдэвээр тоглоом шоглоом хийж, ёс бус сэтгэгдлүүд ихээр үлдээсээр байгаа юм. Энэ бүхнийг харж тэсэлгүй залуу дуучин маань өөрийн нэр хүндэд нь халдсан цахим хэрэглэгчдийг хуулиар шийтгэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа:
“Хүн доромжилж нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. (social network) олон нийтийн цахим Сүлжээгээр сэтгэгдэл (Comment) ёс суртахууны хэм хэмжээг хэтрүүлэн хүнийг элдэв хэл амаар доромжилдог этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Б.Анхбаяр миний бие энэ талаар шаардлага хүсэлтийг иргэн хүний үүргээ эдлэн
Хууль зүйн сайд С.Бямбацогт болон Хууль сахиулах байгууллагууд хүсэлт шаардлага хүргүүлж хуульд шинээр заалт оруулж өөрийн болон бусдын нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх ёс зүйн хэм хэмжээг зөрчин элдэв хэл амаар доромжилдог сэтгэгдэлийг нийгэмээрээ устгахыг уриалж байна.
Та бүхнийг энэхүү уриалгыг дэмжиж хамтдаа тасална зогсооно гэдэгт итгэж байна
МУ-н иргэн Б.Анхбаяр
Дуучин МУСТА ( A Cool)” хэмээн бичжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна