Хэзээ нөхөрт гарахаа мэдмээр байна уу?

2017/04/07
Эрт дээр үеэс охид бүсгүйчүүд заяаныхаа ханиа урьдаас мэдэхийг хүсч, хэзээ нөхөрт гарахаа мэргэлж байсан. Ийм мэргэ олон зүйлээр тустай. Таны амьдарлыг шийдэх энэ чухал шийдвэрийг гаргах үед ямар алдаанаас зайлсхийх хэрэгтэйг мэдэхэд илүүдэхгүй. Хэрэв та ойрын хугацаанд хуримын даашинз өмсөхийг хүсч байгаа бол эдгээр мэргийн аль нэгийг туршаад үзээрэй.

Бөгжөөр мэргэлэх

Стаканы ¾-ыг дүүртэл ус хий. Танд 30 см урт оёдлын утас буюу таны үс/хэрэв та урт үстэй бол/ хэрэг болно. Түүнчлэн шигтгээгүй бөгжөө бэлдээрэй. Утас буюу үсэндээ бөгжөө өлгөж, усан дээр бариад анхаарлаа төвлөрүүлнэ. “Би хэүээ нөхөрт гарах вэ?” гэсэн асуултаа тавиад бөгжөө усанд, савны ёроолд хүртэл дүр. Дараа нь аажмаар татаарай. Гэхдээ бүр дээш гаргаж авалгүйгээр дээхэн байлгаад ажигла.

Хэрэв бөгж ийш тийш  савлахгүй, нэг газраа тогтвортой байвал та ойрын хугацаанд нөхөрт гарахгүй. Бөгж савлан ганхаж стаканы ханыг ойж мөргөсөн тохиолдолд хэдэн удаа гэдгийн тоолно. Нэг удаагийн цохилт нь нэг жил дүйцнэ. Жишээлбэл бөгж ганцхан удаа хана мөргөвөл та энэ жилдээ нөхөрт гарна гэсэн үг.

Хөзрөөр мэргэлэх

52 хөзөртэй цоо шинэ боодол хөзөр бэлд. Хөзрөө сайн холиод нүдээ анин асуултаа тавина. Тэгээд 9 хөзөр сугалан ав. Та гурьан эгнээ өрөөрэй. Гэхдээ хөзрийг буруу харуулж тавь. Эгнээ тус бүрд гурван хөзөр ноогдоно. Энэ нь таны хуримаа хийх өдөр, сар, он байх юм. Одоо хөзрөө эргүүлж юу байгааг хар. Энд хөзрийн өнгө хамаагүй, харин тоо хамаатай. Ингээд та тоолоорой. Эхлээд өдөр, дараа нь сар, тэгээд жил гэсэн эгнээг тоолоорой. Хар, улаан хүн гарвал та нөхөрт гарахгүй гэсэн үг.
2-10 гэсэн тоотой хөзөр нь 2-10 хүртлэх оноо буюу тоо гэж үзнэ.
Боол 1
Хатан 2
Ноён 3
Тамга 11
Сануулахад эхний эгнээ нь өдрийг илтгэнэ. Энэ нь эгнээнд 1 гэсэн тоо таарвал тухайн сарын 1-ний өдөр гэсэн үг. 31 таарвал тухайн сарын 31-ний өдөр таарчээ гэж ойлгоно. Гэхдээ 31-ээс дээш тоо гарвал хооронд нь нэмж энгийн тоо болгоно. Өөрөөр хэлбэл 1-9 хүртлэх тоо болтол нэмнэ.  Сар гэсэн хоёр дахь эгнээг мөн адил тоолж гаргана. Гэхдээ энд 1-12 гэсэн тоо л гарах ёстой. Хэрэв 12-оос дээш тоо гарвал мөн д энгийн тоо болтол нэмнэ. Одоо жилийг харуулсан гурав дахь эгнээнд очоорой. Хэрэв таны тоо 3-11 гэж гарвал дахин нэг хөзрийг татах ёстой. Яагаад гэвэл 2003-аас 2011 он хэдийн өнгөрсөн шүү дээ.

Италын навчны мэргэ
Энэ эртний мэргийг одоо ч Италид хэрэглэдэг. Та сонирхрож, шохоорхдог хүмүүсийнхээ нэрийг ямар нэг мод, ургамлын навчин дээр бичээд салхинд хийсгээрэй. Хүмүүсийн нэрийг нүүрс, шохой, удаан будгаар навчин дээр бичиж болно.

Нэр бичсэн навч агаари эргэлдээд байвал тун удахгүй хурим хийнэ эсвэл хөгжилтэй найр, үдэшлэг болно.
Навч өндөрт хөөрвөл таны хүсэл удахгүй биелж, зорилгодоо хүрнэ.
Навч салхинд туугдан доогуур хийсч байвал захиа, шинэ мэдээ хүлээж авахыг зөгнөнө.
Навч газарт унаж, нэг газраа хэвтээд байвал өвчин, таагүй явдал болохын дохио.
Навч газраар өнхөрч, үе үе дээш дэгдээд байвал маш сайн. Та албан тушаал дэвших буюу хувийн амьдралд азтай өөрчлөлт гарна.
Навчний мэргийн голдуу баруун зүгээс салхи үлээх үед хийдэг. Үд дундад голдуу ахмад насны хүмүүс мэргэлдэг. Харин залуу хүмүүс нар шингэхийн өмнө буюу шинэ сар гарахын өмнөхөн нар мандах үед энэ аргаар мэргэлдэг. Мэргэлэх навч нь янз бүрийн модных, мөн арц, ургамлынх байж болно.

Танд амжилт хүсье. 

Э.Сугармаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна