Хятад эр өөрийгөө амьдаар нь оршуулжээ

2017/04/08
Дэлхийн хамгийн олон хүн амтай орноор нэрлэгддэг Хятад улс бараг 1.3 тэрбум хүн амтай. Хүн ам ихтэй болоод ч тэр үү маш олон хачирхалтай зүйлсээрээ ертөнцийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж, сэтгэл сэрхийлгэдэг. 

Сонин содон, жихүүдэс эвгүйцэл зэрэг таагүй зүйлсээрээ олны анхаарлын төвд байдаг Хятад улсад бас нэгэн хэрэг гарчээ.

Нэгэн тосгоны оршин суугч эр өөрийгөө амьд байхдаа оршуулж үзжээ. Тодруулбал, өөрийнх нь оршуулгын ёслол хэрхэн явагдахыг сонирхохын тулд дээрх “тэнэг” ч гэмээр үйлдлийг хийсэн байна. 

Тэрбээр Хятадын өмнө зүгт орших Хунань мужийн Чаньянь тосгонд амьдардаг ганц бие 58 настай Ли Гочжун гэгч аж.
Оршуулгын ёслолыг хамаатан садан болон  найз нөхөд тосгоны оршин суугчид нь түүнийг авсанд хийгээд оршуулгын газар аваачсан байна.

Оршуулгын ажиллагаан дээр амьд найрал хөгжим тоглон, дэнлүү хөөргөн, арга хэмжээний төгсгөлд зочид цайллаганд оржээ.
 
Улаан даавуугаар бүрсэн авсан дотроо суусан Сан Линь Гожчун “талийгаачид” төрөл бүрийн байдлаар эмгэнэл илэрхийлж буй хүмүүсийг сайтар ажигласан бөгөөд уг ёслолын ажиллагаанд 20 мянган юань зарцуулсан тухай Daily Mail мэдээлсэн байна.
  
Уг явдалд түүний хамаатнууд тийм ч таатай бус хандаж “ийм дэмий юманд үрсэн хайран мөнгөө жинхэнэ оршуулгын хар өдөртөө зориулсан бол сайн байх байсан” гэжээ. 



Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна