Төрийн байгууллагуудын ажил 08:00 цагаас эхэлнэ

2017/04/10
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр өнөөдөр /2017.04.10/ түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, төрийн захиргааны байгууллагууд энэ сарын 15-наас эхлэн өглөө 08:00 цагт цугладаг болох юм.

Энэ хуваарийг ирэх аравдугаар сарын 1 хүртэл мөрдөнө. Түүнчлэн томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна