Таван ихэр ишиг мэндэлжээ

2017/04/11
Өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон малчны хотонд төлийн дуу цангинаж Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн иргэн Д.Отгонбаярынд таван ихэр ишиг мэндэлсэн таатай мэдээ байна.

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр тэдний хотны улаан ямаа нь төллөжээ. Энэ талаар Д.Отгонбаяр ярихдаа “Их ховор сайхан зүйл манай гэр бүлд тохиогоод байна. Таван ихэр ишиг хараад цочирдож балмагдсан. Мал сүрэг маань өсөж үржихийн бэлгэдэл биз ээ гээд баярлаж сууна” гэжээ.

 Д.Отгонбаяр 1990 оноос эхэлж мал маллаж байгаа аж. 1991 онд Хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр элссэнээс хойш одоо хүртэл хилчидтэйгээ ойр байж хамтран ажиллаж иржээ.

Хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үнэмлэхтэй, тангараг өргөж буу үүрээгүй ч сэтгэл зүрх, оюун бодлоороо үргэлж хилчидтэйгээ хамт байдаг Д.Отгонбаяр, З.Янжмаа нарын хот энэ жил 250-аад шинэ төлөөр толгой нэмэхээр зэхэж байгаа ажээ.

Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна