Хятадууд тагнуулын тухай мэдээллийг худалдаж авна

2017/04/11
Хятадын эрх баригчид гадаадын тагнуулчдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг худалдаж авна гэжээ.

Тодруулбал, тагнуулын үйл ажиллагааг илчлэх телефон шугамыг нээж, үнэтэй мэдээллийг 72 мянган ам.доллараар шагнаж урамшуулна хэмээн Бээжин хотын төрийн аюулгүй байдлын хорооноос зарлажээ. Харин худал мэдээлэл өгсөн хүмүүсийг шийтгэх юм байна.

Хятадын эрх баригчдын үзэж буйгаар, гадаадын тагнуулчид Бээжин хотыг сонгож мэдээлэл цуглуулах дуртай байдаг гэнэ.

Өнгөрсөн оноос эхлэн гадаадын тусгай албадын үйл ажиллагаанаас сэрэмжтэй байх сануулга гаргаж, гадаадын тагнуулуудтай хайр сэтгэлийн холбоо үүсгэхээс зайлсхийхийг зөвлөж байв.

“South China Morning Post” сонин мэдээлж буйгаар, тагнуулын талаарх мэдээллийг хүлээж авах шугам хоёр жилийн өмнө нээгдсэн ажээ.

Гадаадын тагнуул, туршуулуудын эсрэг “Төмөр хана хэрэм” босгох ёстой хэмээн Бээжингийн Засгийн газар үзэж байна.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна