Автомашины толь хулгайлдаг бүлэглэлийг илрүүлжээ

2017/04/11

Зогсоолд тавьсан машины толь хулгайлдаг бүлэглэлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал, СХД-4 “Орчлон-2” хорооллын автомашины зогсоолд байсан автомашинуудын толь 04-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө алдагдсан байна” гэсэн мэдээллийг шалгахад, СХД-4 хороонд суух О /эр.35н/-гийн “Toyota iPsum” автомашины 1ш толь, иргэн Д /эр.23н/-гийн “Toyota Prius-20” автомашины 2ш толь, иргэн П /эр.69н/-ын “Toyota Harrier” автомашины 2ш толь, иргэн Н /эр.29н/-ын“Toyota Prius-11” автомашины 2 ш толь, иргэн Ж /эр.26н/-гийн “Toyota Prius-11” автомашины 2ш толь гээд нийт 5 автомашины 9 ш толийг тус дүүрэгт хороонд суух А /эр.23н/ гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа аж. 

Мөн автомашины шил хагалж бусдын эд зүйлийг хэрэг гарсаар байна. Өнгөрсөн шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт машинаа байрлуулсан Vitz маркын автомашины салхины шилийг хагалж зугтсан хэрэг гарчээ. Уг хэрэг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж байна.

Т.Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна