С.Сэрчмаа сүүтэй цай зардаг болжээ

2017/04/12
Үзэгчдийн хүсэн хүлээдэг телевизийн шоу бол "Яг түүн шиг" билээ. Гарсан даруйдаа үзэгчдийн талархлыг хүлээж олны танил эрхмүүдийг хэрхэн дүр төрхөө өөрчлөн чадварлагаар  дуурайж чадах вэ гэдгийг гэр бүл найз нөхдөөрөө тэсэн ядан хүлээж үздэг болсон. 

Өнгөрсөн долоо хоногийн "Яг түүн шиг-2" шоунд дуучин Б.Халиун С.Сэрчмаагийн "эрх саран" дууг дуулж, яг түүн шиг байж чадсанаараа ялагч болсон. Тухайн долоо хоногийн ялагчид 3 сая төгрөгийн шагнал өгдөг билээ. Энэ тухай дуучин С.Сэрчмаа өөрийн фэйсбүүк хуудсандаа “Яг түүн шиг”-т би түрүүлчихлээ. Халиунаатайгаа мөнгөө хувааж авна аа" хэмээн хошигнож бичжээ.

Харамсалтай нь түүний энэ хошигнолыг “Сэрчмаа гурван сая төгрөг өг гэж Халиуныг дарамталжээ” хэмээн буруугаар мушгин гуйвуулан бичсэнд  дуучин С.Сэрчмаа сэтгэл гонсгор байгаа тухай дурдсан байна. С.Сэрчмаа энэ талаар "Яахаараа манайхан ингэж тас худлаа мэдээ дур мэдэн зохиодог байна аа. Урам хугарав. Халиунааг харин ч дэмжсэн. Би одоо нялх нярай хүүхэдтэй хүн хүн дарамталлаа юу? Тайван байлгаач дээ, сэтгүүлчид минь хэрэгтэй зүйл бич л дээ" хэмээжээ.

Сонирхуулахад, өвөрлөгч орны бэр болж, төрхөмдөө буцсан дуучин маань сүүтэй цайны нүүр царай болсон сурагтай. Мөн энэ тухайгаа цахим хуудсандаа "Ордосоос миний зурагтай хуурай сүүтэй цай ирлээ. Миний зурагтай энэ борцтой шар будаатай цайг худалдаанд гарснаас нь хойш тэндхийн хүмүүс уух дуртай болж багагүй хугацаа өнгөрчээ. Тийм болхоор нь та бүхэндээ бас сонирхуулж байна. Аялал зугаалга машиндаа ажил дээрээ гэртээ хаана ч уусан авсаархан юм аа. Сонирхсон хүмүүс пм-ээр холбогдоно уу☺️" гэжээ. Юутай ч монголын хацар гоо бүсгүй, дуучиндаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.








Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна