Эмэгтэйчүүд яг ямар секс хүсдэг вэ /+18/

2017/04/12
Men's Health сэтгүүлийнхэн онлайнаар дамжуулан нэгэн сонирхолтой судалгааг хийж, үр дүнг нь танилцуулсан байна. Судалгааны зорилго нь эмэгтэйчүүдийн эротик мөрөөдлийг тодорхойлоход чиглэжээ. Эмэгтэйчүүдийн олонх ямар секс мөрөөдөж явдаг нь одоо тодорхой боллоо. Сануулж хэлэхэд энэ бол зүгээр л мөрөөдөл. Бодит амьдрал дээр хэрэгжих нь тун цөөхөн байж мэдэх талтай гэнэ. Харин эрчүүдийн хувьд ийм судалгаа явуулсан бол ямар үр дүн гарах байсан нь санаанд буушгүй.

Хоёр эртэй нэгэн зэрэг энгэр зөрүүлэх /498 санал/

Эмэгтэй хүний хувьд амьдралынхаа туршид хэд хэдэн хамтрагчтай байх нь эрүүл хувьслын шинж гэнэ. Гэхдээ л тэд байнга сонголт хийж байдаг юм байна. Хоёр залуутай ойртох нь дөнгөж эхлэл бөгөөд төгсгөл нь хэрхэн эргэхийг эрчүүдэд үлдээдэг аж. Мэдээж хэрэг энэ нь тухайн хүний бие махбодиос шууд хамаардаг юм байна.

Хосоо хүлж энгэр зөрүүлэх /478 санал/

Эмэгтэйчүүдийн нэгэн том мөрөөдөл бол домина буюу эрэгтэйгээ захирч сексдэх жүжгийн гол дүрийг бүтээх гэнэ. Орчин цагт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс юугаараа ч дутахааргүй болсон учраас иймэрхүү сексийн хандлага тэдний мөрөөдлийн нэг хэсэг болж байна. Бодит байдал дээр ихэнх эмэгтэйчүүд жинхэнэ эмэгтэй хүн байх нийтийн жишгийг дагаж, түүндээ хүлэгдэж, мөрөөдлөөсөө хол амьдардаг аж. Хэрэв боломж олдвол ямар ч эргэлзээгүй "За" л гэнэ.

Байгальд энгэр зөрүүлэх /421 санал/

Эмэгтэйчүүдийн охин насных нь дурсамж ийм мөрөөдөлтэй болоход нь хүчтэй нөлөөлдөг байна. Өсвөр насандаа зуслан, аялал зугаалгаар явахдаа байгальд явж байсан сэтгэлийн хөөрөл, сексгүй гэнэн хонгор үнсэлт зэргийг эмэгтэйчүүд хэзээ ч мартдаггүй. Харин ч тодоос тод санаж явдаг юм. Том болоод гэдэг бодол тээж явдаг ч насанд хүрэхээрээ тэр бүр байгальд гарах боломжгүй болж, мөрөөдөл хэвээрээ үлддэг гэх дүгнэлтийг судлаачид хийжээ.

Хүчирхийлүүлэх /422 санал/

Тэдний олон бүтэшгүй санаануудын нэг нь хүчирхийлүүлэх гээд бод доо. Та үүнийг уншаад битгий л "Би чамайг хүчиндчих үү?" гэж эмэгтэйчүүдээс асуугаарай даа. Мэдээж бүгд эрс татгалзаж, бүгд үгүй гэнэ шүү. Дээр дурдсанчлан жүжигт л тоглох гэсэн санаа. Хүчирхийлэл гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хар дарсан зүүд учраас зүгээр л жүжиг тавьж, хүчиндэх мэт зөөлхөн аяглахад л хангалттай.

Ижил хүйстэнтэйгээ энгэр зөрүүлэх /403 санал/

Өвсөр насны охидын дунд эсрэг, ижил хүйстнээ хоёуланг нь сонирхох хандлага түгээмэл ажиглагддаг бололтой. Жишээ нь, хонхны баярын дискон дээр хоёр охин тэврэлдээд бүжиглэж байвал хэн ч гайхахгүй. Харин хоёр хөвгүүн тэгж байвал бүгд үзэн ядна. Охин найз охиноо гэртээ авчирч хонохдоо нэг оронд ороод бүр тэврэлдэж унтах нь ч бий. Бас л хэн ч гайхахгүй. Харин хөвгүүд тэгж байвал яагаад ч олигтой харагдахгүй. Ердөө энэ л байдал эмэгтэйчүүдийг насанд хүрэхэд нь мөрөөдөл төдий болон хоцордог юм байна.

Нүдээ боож энгэр зөрүүлэх /377 санал/

Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг үг шиг нүдээ боож, зөвхөн дуу авиа, биеээрээ шүргэлцэх хөдөлгөөнийг мэдрэх нь тэдний сонирхлыг асар ихээр татдаг. Үүнээс гадна бас нэгэн том давуу тал бий. Тэр бол эмэгтэй хүн бусдад үзүүлэхээс санаа нь зовдог биеийнхээ аль нэг хэсгийг харагдчих гэх вий гэсэн айдсыг даван гарахад байгаа юм. Жишээ нь, гуян дээрх том сорви ч юм уу.

Хүлцэнгүй байж, орь дуу тавих /355 санал/

Домина буюу захирагдах тухай яриа энд үргэлжилж байна.  Эмэгтэйчүүдийн ихэнх нь номхон, хүлцэнгүй нөхөртэй болохыг хүсдэг болов ч энэ нь бодит амьдрал дээр уйтгартай байх нь олонтаа. Тиймээс заримдаа нөхрийнхөө оронд орж үзэх хүсэл төрдөг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна