Билэгжаргал: "Эсрэг хүйстнээ сонирхох мэдрэмжийг би Эгшиглэнгээс анх авч байсан"

2017/04/14
“Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон алаг нүдэн жүжигчин Бэки буюу Билэгжаргалыг мэдэхгүй залуус ховор биз ээ. Тэрээр "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаатай хамтран амьдарч гүнжтэй бослон ч удалгүй хоёр тийш болсон юм.



Харин тэрээр анхны хайрынхаа талаар ийн ярьжээ: "Миний анхны хайр дуучин Эгшиглэн байлаа. Жинхэнэ нэр нь Болортуяа. Манайх Майхан толгойд лагерт гардаг байхад Эгшиглэн бид хоёр байшингийн дунд тоглож өссөн хүүхдүүд л дээ. Мойлон хар нүдтэй, цав цагаан царайтай, дэндүү хөөрхөн охин байсан. Цаг хугацаа явах тусам юмс өөрчлөгддөг гэгчээр одоо өөр болсон л доо. Тэр үед би тавдугаар анги байсан, харьцангуй хожуу хайр дурлалтай учирсан байгаа биз. Гэтэл одооны тавдугаар ангийн хүүхдүүд бэлгийн харьцаанд орчихсон байгаа шүү. Энэ бол энэ цаг үеийн эмэгнэл, интернэт хэвлэл мэдээллийн гай. Эсрэг хүйстнээ сонирхох мэдрэмжийг би Эгшиглэнгээс анх авч байлаа” хэмээн дурслаа.

А.Зулцэцэг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна