Гэмтлийн тусламж, үйлчилгээг сайжруулна

2017/04/14
Сүүлийн жилүүдэд түлэгдэлтийн тохиолдол ихсэж түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байгаатай холбогдуулан түлэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор өнөөдөр 21 аймаг, 9 дүүргийн гэмтлийн эмч, Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч нарт цахим сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар: 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаа

Түлэнхийн ерөнхий ойлголт, эмчилгээ, эрт үеийн шингэн сэлбэх эмчилгээ,

Хүүхдийн түлэгдлийн эмийн эмчилгээний тун хэмжээ

Түлэгдэлтийн үеийн өвдөлт намдаалт, тээвэрлэлтийн үед анхаарах зүйлс

Түлэгдэлтийн урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна