Өнөөдрөөс төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлж байна

2017/04/17
 Дөрөвдүгээр сарын 17-н буюу өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлж байна. Харин тарах цаг нь 30 минутаар урагшилж 17.00 цаг болж байгаа юм.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын дарга С.Батболд захирамж гаргаснаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан энэхүү цагийн хуваарийг аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мөрдөнө.

Х.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна