Т.Бархүүг барах хүн байна уу?

2017/04/17
“Яг түүн шиг шоу”-ны хамгийн хүчтэй, дайчин, авьяаслаг оролцогчоор Т.Бархүүг нэрлэхээр байна. Анхны дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөнтэй яг адилхан болж ялагчаар шалгарсан тэрбээр хоёр дахь дугаарт алдарт дуучин Шер, өчигдрийн дугаарт Gun’s Roses хамтлагийн дуучин Axl Rose-ийн дүрд хувирч, дууг нь амилууллаа.

Тэрбээр шүүгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсаар байна. Түүний үзүүлбэрийн талаар шүүгч Б.Наранзун “Чиний царай европ стандартынх болохоор нүүр хувиргалт гайхалтай авч байна. Чи жүжигчин учраас жүжиглэлт, энтертайнмент маш сайн байлаа. Төгсгөлд нь бараг хөөмийлчихөв үү яав” хэмээн хошигносон.

Харин түүнд хамгийн өндөр оноогоо өгсөн шүүгч Х.Оюунбилэг “Шар үсийг минь босголо. Жүжиглэлт ярих зүйл алга. Чи Axl Rose-ын нарийн нялуун төмөр хоолойг монгол эр хүний бяртай төмөр хоолойгоор дээшлүүлж дууллаа” хэмээн магтана лээ.
 

Х.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна