​Япончуудын амьдралын тухай сонирхолтой 10 баримт

2017/04/20
Их наран улс нь өнө эртний түүхээс гадна, элдэв янзын соёл уламжлалаараа алдартай орон. Гейша, Самурай, Кимоно зэрэг олон өвөрмөц соёл уламжлал нь өдийг хүртэл үргэлжилсээр ирсэн. Мөн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлдэг арал дээрх орших улсын авууштай тал нь ажилч хүчээнгүй байдал билээ. Тэгвэл тэднийг амжилтанд хөтөлдөг хэний ч мэдэхгүй 10 нууцыг танд хүргэхээр бэлтгэлээ. 

1. Япон хүүхдүүд нэгдсэн нэг төрсөн өдөртэй

Тухайн ондоо 3, 5, 7 нас хүрсэн хүүхдүүдийн төрсөн өдрийн баярыг жил бүрийн 11-р сарын 15-нд тэмдэглэдэг. Үндэсний хэмжээний томоохон тус баярыг “Сити-Го-Сан” буюу монгол хэлнээ хөрвүүлбэл “Долоо-тав-гурав” гэж нэрлэдэг. Япончууд сондгой тоонд асар их хүч шингэсэн байдаг гэж бэлгэддэг учир 3, 5, 7 насыг сонгодог байна. Харин тэд хүүхдийг 7-н нас хүрсэн даруйд том хүн болсон гэж тооцдог байна. 



2. Бүх нийтийн дасгал хөдөлгөөн

Японд дунд сургуулийн сурагчид, төрийн болон хувийн байгууллагын ажилтан алба хаагчид шинэ өдөр бүрийг идэвхтэй дасгал хөдөлгөөн, бясалгалаар эхлүүлдэг. Энэ уламжлал 1928 оноос эхлэлтэй. Ажилтнуудын сэтгэл санааг дэмжиж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна баг хамт олны ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой. Магадгүй Японд баг хамт олны ажиллагаа өндөр хөгжсөн нууц үүнтэй холбоотой байхыг шинжээч судлаачид үгүйсгэхгүй байна.



3. “Урамшууллын” баасан гараг

Япончууд хэт их ажилладаг нь нууц биш. Өдөртөө 2-3 цаг ажил дээрээ илүү саатах нь хэвийн үзэгдэл. Тэгвэл иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, сэтгэлзүйгээр нь дэмжихийн тулд Засгийн газраас Premium Friday буюу “Урамшууллын баасан гараг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн баасан гарагт иргэн бүр тогтсон цагаас эрт ажил тарах боломжтой юм байна. Энэ хөнгөлөлтийг Сангийн сайд Хирошигэ Сэко анх хэрэгжүүлж, ажлаа эрт тарж, кёрлинг тоглохоор явжээ. Ингэснээр иргэддээ ч энэ хөнгөлөлтийг өөрт ашигтайгаар эдлэхийг уриалсан байна.



6. “Халамжтай” засварын ажилтнууд

Япончууд бие биедээ “халамжтай”. Жишээ нь, дулааны шугам сүлжээний ажил хийж байгаа эдгээр хүмүүс бусдын машиныг гялгар уутаар бүрхэж, засварын ажлын үеэр бохирдуулахаас сэргийлжээ. Энэ мэт бие биенээ хүндэтгэж, аль болох төвөг удаж, амьдралыг нь хүндрүүлэхийг хүсдэггүй.  



7. Өнцөг булан бүрийг овжин ашигладаг

Япончууд ихэвчлэн зай талбай багатай орон байранд оршин суудаг. Гэхдээ интерьерын зөв зохистой шийдлийн ачаар жижиг талбайд ч тав тухыг цөм бүрдүүлсэн байдаг.



9. Бүх гар утсанд суурилуулсан гамшгийн үед анхааруулах систем

Үндэсний хэмжээнд гамшгаас сэргийлэх J-Alert системийн хажуугаар ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, чанга яригч, түүнчлэн SMS-ээр дамжуулан иргэдэд байгалийн онц үзэгдэл, гамшгийн талаар анхааруулдаг. Энэ систем нь бүх үүрэн гаран утсанд суурилсан байдаг. Шаардлагатай тохиолдолд орон нутгийн эрх баригчид 4-20 секундын дотор гамшгийн мэдээлэл түгээдэг байна.



10. Олон төрөл зүйлийн хоол хүнс

Японд уламжлалт окономияки гамбираас эхлээд сакурагийн амттай шоколад гээд олон төрөл зүйлийн хоол хүнс амтлах боломжтой. Бүр удахгүй лего тоглоомон кафе нээгдэх гэж байна. Тус кафе бүх бүтээгдэхүүн, хоолоо лего тоглоом хэлбэрээр бэлтгэх юм.



Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна