Сүхбаатар дүүрэгт “Хөдөлгөөнт оффис” ажиллаж эхэллээ

2017/04/20
Сүхбаатар дүүрэг өнөөдрөөс эхлэн “Хөдөлгөөнт оффис”-ыг хорооддоо ажиллуулж эхэллээ. Өнөөдөр 15-р хороонд болсон “хөдөлгөөнт оффис”-ын нээлтэд Засаг дарга Х.Болормаа оролцсон юм.

Тэрбээр “Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зорилтын хүрээнд алслагдсан хороодод төрийн үйлчилгээг “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан хүргэж байна.

“Хөдөлгөөнт оффис”-ыг ажиллуулснаар иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал хүсэлтийг нь сонсч, газар дээр нь шийдвэрлэж болох асуудлын талаар ажил хариуцсан албан тушаалтан мэдээлэл өгч байгаагаараа онцлог”  гэлээ.
 
Өнөөдөр Дамбадаржаагийн эцэс буюу 15-р хорооноос эхэлсэн “Хөдөлгөөнт оффис” нийт 20 хороонд хүрч ажиллах юм байна.


 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна