Зэвсэгт хүчний сонсогч нар хүний амь аварчээ

2017/04/20
 

Зэвсэгт хүчний Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн Pадиолакаторийн станцийн операторын салааны тасгийн захирагч түрүүч Н.Отгонтулга, сонсогч А.Анхбаяр, Р.Баярхүү Б.Нямжаргал, Ө.Ванданхүү нар хүний амь нас аварчээ.

Тодруулбал, энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагийн орчимд БЗД-ийн 16 дугаар хорооллын ҮБХИС-ийн замын эсрэг талын 13 дугаар байрны гадаа нэгэн эмэгтэй “хүн аллаа, авраарай" гэж хашгирахыг сонсоод гүйж очтол тус байрны гадаа нэг эрэгтэй өөр нэгэн эрэгтэйгийн гуя болон өгзөг руу 2 удаа хутгалан улмаар дахин хутгалах оролдлого хийж байх үед нь аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад мэдэгдэн, дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэж өгсөн байна.

Түрүүч Нарантуяагийн Отгонтулга Өвөрхангай аймгийн Арвайхээр, сонсогч Амгаланбаатарын Анхбаяр нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, сонсогч Рэнцэндоржийн Баярхүү Увс аймгийн Улаангом, сонсогч Бат-Эрдэнийн Нямжаргал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, сонсогч Өлзийбатын Ванданхүү Баянхонгор аймгийн Баянлиг сумуудаас тус тус Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцахаар элсэн орсон 18-25 насны залуучууд юм.

О.Сайхан



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна