Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2017/04/21
Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит сонгуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар хуулийн дагуу зохицуулсан .

Тэгвэл энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоохоор болжээ.

Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заасан байдаг.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна