Ирэх сараас приусын татвар нэмэгдэнэ

2017/04/23
Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашины Онцгой албан татварыг нэмхээр боллоо.
Үүнтэй холбоотойгоор ​автомашин импортлогчид Сангийн сайд, УИХ-ыг гаргасан хуульдаа өөрчлөлт оруулахыг шаардаж, 8000 гаруй хүмүүсийн гарын үсэг цуглуулж албан бичиг илгээсэн байна.

Автомашины татварыг огцом нэмсэн нь олон асуудал дагуулж иргэд хохирно гэдгийг тэд онцоллоо. Мөн энэхүү шийдвэр гарсанаар хамгийн доод талын машин 15 сая төгрөг болох аж. Тиймээс шийдвэрээ эргэн харахгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хүнд хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгджээ.

Учир нь  “2004-2006 оны приус 20 маркийн авто машин дээр таван сая төгрөгийн татвар нэмэгдсэн байна. Өмнө нь автомашин импортлогчид татвар төлөхгүй биш цаг хугацаанд нь төлөх ёстой татвараа төлдөг байсан. Дунджаар арван саяын машинд 1,5 сая төгрөгийн татвар төлдөг байсан юм. Дээрээс нь одоо таван сая төгрөгийн татвар төлөх болж байна. Тэгэхээр одоогийн байдлаар 2004-2007 хүртлэх хамгийн бага үнэтэй зарагдах ёстой приус машин 15 орчим сая төгрөгөөр зарагдахаар болж огцом өсч байна. Ингэхээр 6-9 сая төгрөгийн автомашиныг лизэнгээр авч байгаа иргэд 15 сая төгрөгийн машин худалдах авах боломжгүй болно” гэж автомашин ипортлогчид хэллээ.

Энэхүү шийдвэрийг өнгөц харахад хэдэн автомашин импортлогчдын эрх ашиг зөрчигдөж буй мэт боловч дийлэнх иргэдийн хэрэглээ рүү халдсан шийдвэр гэдгийг онцлов.

Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт авто машинд татварыг 50 хувиар бууруулан тооцно. 
Иймд авто машин борлуулагчид бараагаа хурдан борлуулахын тулд татвар нэмэхээс өмнө авто машинаа ав гэж иргэдийг ятгаж байна. 

Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна